KhureeMaral.com
Ураг удмын түүх
НОМЫН ТУХАЙ
Хүрээмарал сумынхаа нийт зон олны ураг удмын түүхийг цахим хувилбараар бүтээж, тасралтгүй баяжуулан хойчийн үр хүүхдүүддээ уламжлуулан хүргэх зорилгоор цахим хуудсаар нийтэд зарлаж, материал хүлээн авч эхэлсэн билээ. Цахим ном маань материал ирүүлсэн цөөн хүмүүсийн удмын түүхээр эхлэн гарч байгаа хэдий ч цаашид олон олон хүний түүх намтраар баяжин зузаарна гэдэгт итгэлтэй байна. Ийм ч учраас khureemaral.com сайтаар дамжуулан номд материалаа ирүүлэх боломжийг бүрдүүлж өглөө. Та бүхнийг Microsoft Word файлаар материалаа бэлтгэн үг үсэг, найруулга зүйн алдаагаа сайтар хянаж, засварлан холбогдох зураг сэлтийн хамт “Санал хүсэлт” хэсэг рүү орж илгээхийг хүсье. Фото зураг сонгохдоо аль болох чанар, нягтрал сайтай зураг сонгохоос гадна хуучин зургийг сэргээн засварлаж оруулбал хожим хэрэгтэйн дээр уншигч олондоо ч хүндэтгэлтэй хэрэг болох биз ээ.
-
Хуудасны тоо 224
Та бүхнийг Microsoft Word файлаар материалаа бэлтгэн үг үсэг, найруулга зүйн алдаагаа сайтар хянаж, засварлан холбогдох зураг сэлтийн хамт “Санал хүсэлт” хэсэг рүү орж илгээхийг хүсье.
-
Цахим номыг эмхэтгэн бүтээсэн: Жамбалын Ядамсүрэн
Энэхүү номыг хэвлэн нийтлэх, баяжуулан гаргах эрх нь Хүрээмарал сумын Засаг Даргын Тамгын Газарт хадгалагдана.
-
Цахим номыг ивээн тэтгэсэн: Чирчингийн Дорждэрэм
Цахим ном бүтээх ажилд гүн туслалцаа үзүүлж ураг удмын түүх, дурсамж дуртгалаа бичиж ирүүлсэн нутгийн ахан дүүс та бүхэндээ болон номын ажлын хэсгийн хамт олон, шаардлагатай зардлуудыг ивээн тэтгэсэн Хүрээмарал сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Чирчингийн Дорждэрэм нартаа гүнээ талархаж байна.